S F C S L L C

01 Танилцуулга

       Эс Эф Си Эс ХХК нь Монгол Улсад чанар болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх үйлст хувь нэмэрээ оруулахаар 2014 онд байгуулагдсан билээ. Манай компани нь олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын сургалт, аудит, баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж байна.

Менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх сонирхол бизнесийн салбарт бий болж, аж ахуйн нэгж, компаниуд энэхүү стандартыг нэвтрүүлснээр үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, байгууллагын соёл, нэр хүндийг дээшлүүлэх чухал арга хэрэгсэл гэдгийг ойлгоход бидний үйл ажиллагаа голлон чиглэгдэж байдаг.

02 Давуу тал болон үйлчилгээ

       ISO 9001, ISO 14001 OHSAS 18001, ISO 22000, ISO 27001, ISO 50001 стандартын аудит хийх эрхтэй Олон улсын 33 аудитортой. Сургалт, аудит, баталгаажуулалтын цогц үйлчилгээг олон улсын жишгээр шударга, хараат бус зарчмын дагуу явуулах бүтэц, чадавхитай. Манай компани нь Монгол улсын Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Стандартчилал хэмжил зүйн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Уул уурхайн хүний нөөцийн хөгжил, Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо зэрэг ТББ-ууд, Эрдэнэт үйлдвэр ХХК, Чех Улсын LL-C Баталгаажуулалтын байгууллага, Hong Kong Veritas Limited (HKV Ltd) компани зэрэг төрийн болон төрийн бус, дотоод гадаадын компаниудтай тус тус хамтран ажиллаж байна. Манай компани нь олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын сургалт, аудит, баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж байна.
  • Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага
  • Байгаль орчны менежментийн тогтолцоо-Шаардлага ба ашиглах заавар
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-Шаардлага
  • Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • Эрчим хүчний менежментийн тогтолцоо
  • ЗАХИАЛГАТ ДОТООД АУДИТ
  • ТУРШЛАГА СУДЛАХ ГАДААД ХӨТӨЛБӨР